
Энэ сарын 27-нд БНХАУ-аас нүүрсний 150 харилцагч буюу худалдан авагчид Монголд ирэхээр болжээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "БНХАУ-ын нүүрсний худалдан авагчдыг урьж цаашдаа зөвхөн биржээр нүүрсээ авах, биржийн хуулийн давуу талыг танилцуулах мэдээлэл өгнө.
Өөрөөр хэлбэл нүүрс авахдаа хэн нэгэн даргад хандахгүй, өөр арга хайхгүй, бүх процесс биржээр явна, үүнд ач холбогдол өгөхийг хүсэх юм. Монгол Улс нүүрсээ тусдаа гарцаар маш хурдан шуурхай гаргахыг зорьж ажиллаж буйгаа тэдэнд танилцуулна" гэв.
Биржээр нүүрс борлуулах, худалдан авахын давуу талын мэдээллийг хүргэх юм.