Д.Жамъяндагва


Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан учраас газар олгосон

hi

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2023.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ.

Дуучин Д.Болдын хувьд  7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн.

Тэгэхээр төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд дуудлага худалдаа гэж байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалтаар олгоно. Газар ашиглах, эрх олгохыг хориглох тухай сайдын тушаал гарсан. Энэ тушаалд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, нотолсон хуулийн этгээд, иргэн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газраа ашиглах хүсэлт гаргасан бол хориглохгүй. Бид өнгөрсөн хугацаанд Богд хаан уулыг есөн аманд газар олгохыг хориглосон" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1