Дарханд Бүсийн хэмжээний шинэ эмнэлэг баригдана

hi

Дархан-Уул аймагт бүсийн хэмжээний томоохон шинэ эмнэлгийг бүтээн байгуулах төслийг санаачлан, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-нд санал тавьсны үндсэн дээр санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр болсон байна.

Эмнэлгийн барилга 1972 онд анх ашиглалтад орсон бөгөөд хүчин чадал, багтаамжийн хувьд зайлшгүй өргөтгөх, шинэ эмнэлэг барих шаардлага үүсч, иргэдийн зүгээс ч олон жил энэ асуудалд хүлээлттэй хандсаар иржээ. Эхний ээлжид шинэ эмнэлгийн ТЭЗҮ-ийг баталж, дэд бүтэц, инженерийн байгууламжийг барьж байгуулах бөгөөд, ирэх оноос барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Дарханы Нэгдсэн эмнэлэгт Дарханы төдийгүй ойролцоох аймгууд болон алслагдсан сумдын иргэд зорьж үйлчлүүлдэг.  Манай аймагт "Нээлттэй Дархан" хөтөлбөрийг хэрэгжүүлж ойрын 1,5 жилд хүн амаа 20%-иар өсгөхөөр төлөвлөсөн. Тиймээс өсөн нэмэгдэж буй хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Дархан сумын 13 дугаар багт 5 га газарт орчин үеийн стандартад нийцсэн Нэгдсэн эмнэлэг барихаар төлөвлөөд байна.

Дарханы Нэгдсэн эмнэлэгт Дарханы төдийгүй ойролцоох аймгууд болон алслагдсан сумдын иргэд зорьж үйлчлүүлдэг. Эмнэлгийн барилга 1972 онд анх ашиглалтад орсон бөгөөд хүчин чадал, багтаамжийн хувьд зайлшгүй өргөтгөх, шинэ эмнэлэг барих шаардлага үүсч, иргэдийн зүгээс ч олон жил энэ асуудалд хүлээлттэй хандсаар ирсэн юм.

Эхний ээлжид шинэ эмнэлгийн ТЭЗҮ-ийг баталж, дэд бүтэц, инженерийн байгууламжийг барьж байгуулах бөгөөд, ирэх оноос барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0