Энэ сарын 20-ноос цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

hi

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0