Д.Жамъяндагва


Энэ сарын 21-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

hi

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай . +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. +4...+6 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээлэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0