Д.Жамъяндагва


Туг тойм: Оюутолгойн гүний олборлолт эхэлж, Хоккейн ДАШТ Монголд зохиогдов

hi

Туг.мн сайтаас энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

 

ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол даваа гарагт боллоо. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлж байна.  Ингэснээр Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэлд ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган (2023.3.15) нээлээ. Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.

Хоккейн ДАШТ Монголд зохион байгуулагдаж байна

Манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.

Монголын Хоккейн холбоо түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг энэ гуравдугаар сарын 23-26-нд өдөр "Мөсөн Өргөө" ордонд зохион байгуулна.

Тус ДАШТ-ий дөрөвдүгээр бүсэд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын шигшээ багийн тоглолт болох аж. Өнгөрсөн оны зургаадугаар сард болсон Олон улсын мөсний хоккейн холбооны их хурлаас шайбтай хоккейн дөрөвдүгээр бүсийн ДАШТ Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосон юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх