
"Оюутолгой" ХК-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч "Уорли инженеринг" компанийн захиргаа, ҮЭ-ийн хорооны ажил хаялтын талаарх хэлэлцээ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж, талууд зөвшилцөлд хүрч өнөөдөр буюу 2023.04.07-ны 18:00 цагт ажил хаялтыг албан ёсоор зогсоолоо.
"Уорли инженеринг" компанийн ажилчдын зүгээс 14/14 ростерт шилжсэнтэй холбоотойгоор "Оюутолгой" ХК-иас цалинг 36 хувиар бууруулж олгосон учир "Цалин хөлсөө шударга үнэлүүлэх"-ээр ажил хаялт хийгээд байсан юм.
×