Б.Адьяатөр


Долоон настай гурван хүүхэд айлын байшинг шатаажээ

hi

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн "Ч"-гийн хүн амьдардаггүй байшин шатсан хэрэг гарчээ.

Уг хэргийн дагуу харьяа аймаг, сумын цагдаа нар хяналт, шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын долоон настай гурван хүүхэд байшингийн ойролцоо тоглож байгаад гал тавьж, шатаасан болох нь тогтоогджээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, учирч болзошгүй эрсдэлээс хүүхдээ болон бусдыг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хаха 8 5 Таалагдсан 7 Гунигтай 22 Нүдний булай 35 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0