Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-ны өдөр Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-ний өдөр нутгийн баруун хагаст, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.
Салхи 28-30-ны өдөр Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +10+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5+10 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод хур тунадастай, өдөртөө +16, шөнөдөө +3 градус дулаан байна.