Зурхай: Үс засуулбал эд мал арвидна

hi

2023.6.3, БЯМБА ГАРАГ
БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ЗУНЫ ТЭРГҮҮН УААГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.6.3, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 04.56-20.44
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн.

Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0