М. Учрал


"Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

hi

“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гараад байна.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын 4 дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх