Н.Түвшинбаярыг өөрийн амь насанд халдаж болзошгүй гэж үзэн дахин 15 хоног цагдан хорих болов

hi

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сарын 2-нд гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Н.Түвшинбаярыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг яллагдагчаар татан 30 хоног цагдан хорьж, энэ хугацаа өчигдөр дууссан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах  тухай саналыг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн өөрийн амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй гэж үзэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар  шийдвэрлэжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх