Б.Ариун-Уянга


Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд 43384 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ

hi

Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд 43384 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 5824, иргэний 20602, захиргааны 864, зөрчлийн 11993, нийт 27290 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 11463 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж, 782 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 639 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 972 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад захиргааны хэрэг 84 хэргээр буюу 10.8 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг 1580 хэргээр буюу 21.3 хувиар, иргэний хэрэг 8794 хэргээр буюу 29.9 хувиар тус тус буурсан байна.

Давж заалдах шатны шүүх 2021 оны хагас жилд эрүүгийн 1113, зөрчлийн 288 хэрэг, иргэний 1383, захиргааны 660 хэрэг, нийт 3444 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.4 хувиар буурсан байх ба үүнээс задалж үзвэл эрүүгийн хэрэг 19.6  хувиар, иргэний хэрэг 26.2 хувиар, захиргааны хэрэг 12.6 хувиар тус тус буурчээ. 

Хяналтын шатны шүүх 2021 оны эхний хагас жилд эрүүгийн 254, иргэний 814, захиргааны 119 хэрэг нийт 1187 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 49.8 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 2.7 дахин өссөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх