М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой

hi

Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 22:00 цагаас эхлэн үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажиллах цагийг хязгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой. Бид хоёр жил шинэ оноо тэмдэглээгүй. Энэ нь зөвхөн баяр гэдэг утгаараа бус эдийн засгийн эргэлттэй холбоотой тул дэмжиж байгаа юм.

Бид эдийн засгаа нээх хэмнэлд орж, дасан зохицох хэрэгтэй. Дэлхийн олон улс орон вакцингүй байхад бид гурав дахь тунгаа хийлгэхийг гуйж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй ихэнх газар эдийн засаг нь хаалттай байгаа. 

Засгийн газар нээлттэй байх бодлого баримтална. Эрүүл мэндийн яамнаас оройн 22:00 цагаас хойш хаах санал гаргасан ч аж ахуйн нэгжүүдээ бодоод хариуцлагатай хандвал тэгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн салбарынхны нөр их хөдөлмөр, эдийн засгийн урсгал үүсгэхээр хичээж буй баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, вакцинжуулалтын зэрэгцээ нийгэм хөл хорионоос залхсан байгаа гэхчлэн амаргүй цаг хугацааны солбицол дунд бид байна. Иймд эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, хамтын хариуцлагатай байж, хаалттай байгаа бүхнээ нээхийн төлөө ажиллаж байна" гэлээ. 

Хаха 0 3 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0