Д.Өнөрзул


“Кью эс си” компанийн 192 тэрбум 572 сая төгрөгийг эргэн төлүүлэх шийдвэр гаргалаа

hi

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулжээ.

Өнгөрөгч 2015 оны арванхоёр дугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан байна.

Тус зээлийн гэрээгээр 2018 оны арван хоёрдугаар сард зээлээ төлөх байсан ч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна.

УЕПГ-ын нэхэмжлэлтэй “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

 “Кью Эс Си” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх шийдвэрлэжээ.

Кью эс си” компанийн 192 тэрбум 572 сая төгрөгийг эргэн төлүүлэх шийдвэр гаргалаа

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1