М. Учрал


ХУУЛЬ: Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахгүй

hi

УИХ-ын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Уг хуулийн төсөлд, 

-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох;

-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх;

-Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах;

-Хорин нэгэн насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах.

Мөн уг хуулиар хориглосон заалтууд

-Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах;

-Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглах;

-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах;

-Согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах; - Нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;

-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааг зээлээр худалдах, түүгээр зээлээр үйлчлэх;

-Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах;

-Согтууруулах ундааны нэрээр хуулийн этгээдийг нэрлэх, эсхүл хуулийн этгээдийн нэрээр согтууруулах ундааг нэрлэх;

-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад газарт эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх зэргийг хориглохоор тусгав.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1