Ө.Отгонбаатарыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонголоо

hi

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVIII Их хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонголоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт албанд:

  • УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Л.Нинжжамц
  • TV5 телевизийн редактор, сэтгүүлч Ө.Отгонбаатар
  • NTV телевизийн сэтгүүлч М.Батхишиг нар нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.

Хуралдаанд Монголын хэвлэлийн мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл 230 сэтгүүлч оролцсон бөгөөд ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалтаар TV5 телевизийн сэтгүүлч Ө.Отгонбаатар 53 хувийн санал авч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг удирдах боллоо.   

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0