М. Учрал


Эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг 10 мянгаас дээш хүн амтай сум, сууринд амьдарч буй айл өрхүүдэд эдлүүлнэ

hi

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд парламентаас баталсан хуулиудын талаар долоо хоног бүрийн Мягмар гарагт танилцуулж эхлээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам нар мэдээлэл хийсэн бол өнөөдрийн сэдэв Монгол Улсын 2023 оны төсвийн тухай байлаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. 

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: "Ирэх онд  нийгэм, эдийн засгийн хувьд сорилттой, тодорхойгүй байдал үргэлжлэхээр байгаа учраас  УИХ-аас Төсвийн тухай хуулийг батлах хүрээнд хэд хэдэн бодлого гаргаж ажилласан.

Нэгдүгээрт, төсөвт ирэх онд тэвчиж болох, бууруулж болох тодорхой зардлуудыг хасаж тооцсон. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан гэлээ. Мөн төсвийн алдагдлыг бууруулсан болон хэмнэсэн зардлын эх үүсвэрээр  нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталж ажилласан. Түүнчлэн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай  сум, сууринд амьдарч буй айл өрхүүдэд эдлүүлэхээр санхүүжилтийг УИХ-аас бүрэн шийдвэрлэсэн" гэв.

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх