М. Учрал


Ч.Өнөрбаяр: МАН-ын дарга шудрага дүрд тоглохоо болих ёстой

hi

Өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Ардчилсан намаа Засгийн газрын 100 хоногийн тайланд муу дүн тавьснаа зарласан юм. 

Хуульч Ч.Өнөрбаяр: "Өмнөх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар тавчикнаас болж огцорсон. Би бол улс төрд шинэ соёл гарч ирж байна гэж ойлгосон. Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар энэ сайн жишгийг авч яваарай гэж хэлсэн. Гэтэл дараагийн Ерөнхий сайд үлээхэд огцордог Ерөнхий сайд болж болохгүй гэсэн. Тэгэхээр өмнөх Ерөнхий сайд үлээхэд огцорсон болж таарч байгаа юм. Үүнээс би хариуцлагаас зугтаж байна л гэж ойлгож байна. Одоо сүржин зүйлс их яваад байна.

Өмнө нь 40 орчим гишүүд ЖДҮ авсан гээд л яг үнэн чанартаа ЖДҮ-гээс болж хэдэн хүн хариуцлага хүлээсэн юм.

Өчигдөр дахиад л сүржин мэдэгдлээ хийж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг би одоо шалгуулна, хөөж явуулна л гэнэ. Сү.Батболд шалгуулах ёстой л гэнэ. Хүмүүс дээр орж ирж өөрөө шудрага дүрд тоглохоо болих ёстой.

Харин эсрэгээрээ Ц.Анандбазар, Сү.Батболд гишүүдийн хувьд асуудал байвал сайн дураараа өргөдлөө өгөөд шалгуулчих л даа.

Өөр нэг зүйл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэрэг ярьдаг боллоо. Хууль зүйн сайд ч хэрэг ярих ёсгүй. Энэ нөхөр Хууль зүйн сайд байхдаа ч хэрэг ярьж байсан. ЗГХЭГ-ын дарга болсон ч хэрэг ярьдаг, УИХ-ын гишүүн байхдаа ч хэрэг ярьдаг. Өнөөдөр улс төрч хэрэг ярьдаггүй юм. Үнэхээр хуулийн байгууллагад асуудал байгаа бол прокурорын байгууллага нь ярина. Прокурорын байгууллага нь хэвлэлийн төлөөлөлчөөрөө дамжуулаад ярилдаа. Цагдаагийн байгууллага нь олон нийттэй харилцах хүнээрээ дамжуулаад мэдээлэл өгөлдөө. АТГ иргэдэд бодитой мэдээлэл өгөх ёстой. Түүнээс биш Засгийн газрын гишүүн төрийн бодлого тодорхойлоод явах ёстой хүмүүс гарч ирээд гэмт хэргийн талаар булаалдаж яриад байж таарахгүй. Энэ бол буруу зарчим. Ардчилсан нам бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэдгийг илэрхийлье" гэлээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 11