М. Учрал


Л.Оюун-Эрдэнэ: Б.Баасанцогт шиг өмгөөлөгч, Б.Хурц шиг хүмүүс битгий төрөөсэй

hi

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн “Эрдэнэт ТӨҮГ”-т ажиллаж байна. Энэ үеэр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Гуравдугаар сарын 08-ны өдөр хүний эрхтэй холбоотой асуудлаар Т.Чимгээ дээр очсон. Яагаад гэхээр энэ хэрэг их удсан. Хүний эрх гэдэг утгаар олон улсын байгууллагад хандаагүй гарц байсан. Надад С.Зориг агсныг хэн хөнөөсөн, захиалагч хэн гэхээсээ илүү миний хувьд хамгийн чухал зүйл юу байсан бэ гэвэл Ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүн алаагүй байж хилсээр хэлмэгдээд 20 жилийн ял аваад 5,5 жилийг манай мөрдөх байгууллага, хянадаг прокурор, анхан шатны шүүх, давах шатны шүүх хяналтын шатны шүүх шийдсэн юм биш биз дээ гэсэн л айдас байсан.

Яагаад гэвэл энэ байгууллагууд дунд улс төрийн зорилгоор хийсэн нь тодорхой болоод иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол энэ сонин юм болно. Дэлхий дээр..

Одоо хэлмэгдүүлсэн гэж үзэх үү? хайрхрамжгүй хандсан гэж үзэх үү? анзаараггүй байсан гэж үзэх үү? Би өөрийнхөө аав, ээж, хамаатан садан дээр бодохоор надад их аймшигтай санагдаж байгаа юм. Тэрийг шүүх шийдэх байх. 

Өнөөдөр юмс алх алхамаар шийдэгдэж байна. Шудрага ёс гэж ярихад амархан ч гэсэн шудрага ёсны төлөө тэмцэх цаг хугацаа их ордог юм байна. С.Зориг агсны хэрэгч тэр, Эрдэнэт үйлдвэрийн асуудал ч гэсэн тэр юмс бага багаар ахиц гарсаар л байна. Энэ нь нэг өдөр, нэг сарын дотор шийдлээ олчихдог зүйл биш юм байна. Юутай ч өнөөдөр энэ асуудал шийдэгдсэн мэдээллийг авсан. 

Цаашдаа Монгол Улсад хэзээ ч хүнийг эрүүдэн шүүдэггүй байгаасай, Монгол улсад хэн ч хэлмэгддэггүй байгаасай, ял завшдаггүй байгаасай, цаашдаа дарга бол нэг өөрөөр энгийн иргэн бол өөрөөр ханддаггүй байгаасай гэж бодож байна. 

Шүүх, хууль хяналтын байгууллагынхан уул уурхай, улс төрчидтэй хэт хэлхэлдсэн сүүлийн 10 орчим жилийг хамгийн ялзралын дээд туйл гэх юм уу, иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргээр ёроолдоо унаж байна уу гэж харж байна. Энэнээс цаашид шүүх, цагдаа, прокурор, тагнуулын байгууллага битгий ийм байгаасай гэж хүсэж байна. 

Манай Б.Баасанцогт шиг өмгөөлөгч битгий төрөөсэй, Б.Хурц шиг хүмүүс битгий төрөөсэй гэж хүсэж байна.

"

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6