М. Учрал


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг АТГ-аас тогтоож хэргийг УИХ-д шилжүүлжээ

hi

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд өрсөлдөхдөө 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ банк, санхүүгийн байгууллагад 1.694.829.360 төгрөгийн хадгаламжийн талаар мэдүүлжээ. Уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн олсон талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүйтэй нь холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, тогтоосон боловч УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшсэнтэй холбоотойгоор эрүү үүсгэх боломжгүй нөхцөл үүсжээ.

Ингээд 2021.06.07-ны өдөр Улсын Их хурлын Ёс зүй, Сахилга хариуцлагын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ рүү “...У.Хүрэлсүх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцлага тооцож, хариуг түүгээрээ шийд…” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна. Цалин болон татварт тэмдэглэгдсэн мөнгийг хууль ёсны хөрөнгө гэж үздэг ба бусад мөнгийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэж үздэг байна. У.Хүрэлсүх хэрвээ Ерөнхийлөгч болоогүй бол Эрүүгийн хуулийн 22.10.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцон тухайн мөнгийг хураан авч 5 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх байжээ.

Хаха 29 2 Таалагдсан 6 Гунигтай 14 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 8