М. Учрал


Ч.Өнөрбаяр: Монголд өнөөдөр авлигатай тэмцдэг төрийн байгууллага багадаагүй

hi

Ардчилсан намын ээлжит 4/11 мэдээллийн үеэр гурван асуудлаар өнөөдөр /07.22/ мэдээлэл хийлээ.

АН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайллыг авч, томхон асуудлыг шийдэх ёстой. Тиймээс биш Замын-Үүдэд гүйж очоод хаалганы хэрүүл, нисэх онгоцны нээлтэд оролцох зэргээр жижиг асуудалд оролцох учиргүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монгол төрийн зангараг дутаж байна. Ерөнхий сайд та хилийн боомт дээр хаалганы хэрүүл хийх хүртэл жижгэрч байгаа бол төр ямар их завхарсан, ямар хариуцлагагүй болсныг тод харуулж байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч нь нисэх онгоцны буудлын нээлт хийж тууз хайчлах хүртэл Монгол төрийн зангараг байхгүй болжээ. Энэ бол төрийн тэргүүн, Ерөнхий сайдын хийх ажил биш.

Монголд өнөөдөр шийдэх ёстой маш том олон асуудал байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Эдийн засгаа тэлж, хэрэгждэггүй хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой.

Сайд нараа дуудаж салбар салбарын хуулийг хангуулах талаар шат шатанд нь хэрэгжүүлэх шаардлагатай. Хууль завхруулж ажил хийдэггүй төрд алба хашиж буй яам агентлагийн дарга нарт хариуцлага тооц. Бүрэн эрх нь танд байгаа. Мөн Засгийн газар авлигын индексийг хоёр оронтой тоонд авчрах том зорилго тавьж байна. Ардчилсан нам Засгийн эрхийг барих хугацаанд 120-д жагсч байсан авлигын индексийг 72 хүртэл бууруулж байсан юм. Гэтэл сүүлийн зургаан жил Монгол Ардын нам төрийн эрхийг барихад авлига, хүнд суртал цэцэглэсэн. Энэ дүнг бид биш олон улсын байгууллагууд үнэлж гаргадаг. Авлигын индексээр Монгол Улс  111-т жагсч хойш ухарсан. Асуудлаа олж харж байгаа нь сайн хэрэг боловч ажлаа хийх арга нь зөв байх ёстой.

Авлигатай тэмцэх газар гэх бие даасан, УИХ-аас байгуулагддаг байгууллага байхад Засгийн газар зэрэгцээд авлигын эсрэг комисс байгуулах шаардлагагүй. Хэрэв Засгийн газар нь авлигын эсрэг комисс байгуулбал институц хоорондын зөрчил үүснэ.

Тиймээс Авлигатай тэмцэх газраа татан буулга эсвэл Засгийн газар бие даасан байгууллагатай болохоор хуультай болго. Монголд өнөөдөр авлигатай тэмцдэг төрийн байгууллага багадаагүй.

Монгол Улс парламентын засаглалтай бол Ерөнхий сайд улс төрийн манлайллыг авч үлдэх ёстой. Ерөнхийлөгч Ази Европын 50 төрийн тэргүүнийг Монголд авчирч байсан төрийн зангараг хаачив. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой. Улсын дээд шүүхэд бүртгэдэг социалист байдлаа өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намаар дамжиж улс төр хийдэг асуудал газар авлаа. Монгол Улсад иргэний эрхзүйн байдлын тухай хууль байх ёстой" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0