М. Учрал


Б.Жаргалсайхан: Архи, спиртийн татварыг нэмье

hi

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: "Бидний ажилд цар тахлаас илүү саад болж буй зүйл бол улс орон даяараа хавтгайрсан архидан согтуулалт. Энэ асуудлыг шийдэх үү. Ажил хийдэг хүн алга байна. Цалингаа авна 2-3 долоо хоногоор алга болно. Архидаад согтуураад яваад өгнө. Архины онцтой татвар Герман улс манай улсаас 60 хувь илүү байна. 

Хэдэн үеэрээ хавтгайрсан архичид болох гээд явж байна. Хөдөө явна бүгд согтуу, хотод ирнэ бүгд согтуу, төрийн алба хаагчид амралтаараа хэдэн уулын аманд дахь амралтын газруудад согтуу тэр чигээрээ одоо үүнийг нэг тийш нь цэгцлэх цаг болсон. Энэнээс ажлаа эхлэе. Бид цар тахалын цаана гардагаараа гарна. Тийм учраас УИХ-ын дарга спиртын онцгой татварын нэмэх талаар хууль санаачилж яаралтай өнөө маргаашгүй оруулаач ээ гэж хэлэх гэсэн юм. 

Дараачийн нэг асуудал Улсын төсөв гэдэг хэмжээтэй нэг айлын тогоо гэсэн үг. Тэр тогооноос бүгд л халбагадаж идэж байгаа. Тэр хоолыг ээж л хийж байгаа. Ээж хэмжээтэй.

Бид яаж цалингаа нэмэх юм. Өнөөдөр цалингаа голоод ажил хийдэг хүнгүй байна. Гэхдээ төсвөөс бүгдээрээ халбагдаад байдаг. Тэрийг нэмж байгаа хүн байдаггүй. Тийм учраас энэ жилээс орон нутгийн төсөв батлахдаа 50 хувийг өөрсдөө бүрдүүлдэг болох хэрэгтэй. Монгол Улсын нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадагаа одоо боль. Тэр засаг дарга, ИТХ-ын дарга бүгд л найр наадмаа хийдэг ямар ч хариуцлага үүрдэггүй. Тэгээд Улсын нэгдсэн төсвөөс халбагдаж л байдаг. Юу ч өгдөггүй, улс орноо хөгжилд оролцдоггүй.

Дараачийн асуудал ачаа тээвэр саадсанаас болоод юмны үнэ 3-5 дахин өсөөд байна. Манайхаас төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг Хятадууд ямар ч саадгүй аваад байна. Иргээд вагонууд ирэхдээ хоосон ирж байна. Төмөр замаар явж байгаа воганууд хоёр талдаа ачаатай байх ёстой. Нэг талдаа ачаа явж байгаа бол вагонуудыг явуулахаа болих хэрэгтэй. Тэгвэл манай төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг аваад байгаа Хятадууд үтэр түргэн манай ачааг явуулна. Яагаад гэвэл өөрсдийн үйлдвэрийг зогсоохгүйн тулд.

Худалдааг Монголын газар нутаг дээр хийе. Одоо худалдаа Хятадын газар нутагт хийгдэж байна. Худалдаа хөрөнгө оруулалт, хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Бүх улс оронтой худалдааны алдагдалтай явж байна. Энэ яам бидэнд алга" гэв. 

Хаха 2 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3