М. Учрал


ТАНИЛЦ: Нөхөн сонгуульд оролцож буй эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг

hi

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль албан ёсоор эхлээд байна. Нөхөн сонгуульд 8 нам, нэг эвсэл, хоёр бие даагч СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авсан. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигч нарын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцаарай. 

28 дугаар тойрогт Үнэн ба Зөв намаас нэр дэвшигч А.Отгонбаатар: 

Тэрбээр УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшээд ялагдал хүлээгээд байсан бол СХД-т хүч сорьж байна. 

  • Орлого-115 сая 
  • Гэр бүлийн орлого - 114 сая
  • 250 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц 
  • 147 саяар үнэлэгдэх Lexus 570  болон Toyota Crown машинтай
  • 48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хонь 
  • 122 саяын үнэт эдлэлтэй 
  • 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 га газартай 
  • 45 сая төгрөгийн хадгаламжтай 
  • 51 сая төгрөгийн авлагатай.

28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 

Тэрбээр МАН-аас СХД-т нэр дэвшиж буй түүний хувьд тус тойрогтоо хоёр ч удаа ялагдал хүлээсэн билээ. 

  • Орлого-92.6 сая /жилээр/
  • Гэр бүлийн орлого 704 сая
  • Нийтийн орон сууц 1 ширхэг - 100 сая
  • Land-200, Yamaha мотоцикл-236 сая
  • 162 сая төгрөгийн хадгаламжтай
  • 2 тэрбум төгрөгийн зээлтэй
  • 17 компанид хувьцаа эзэмшдэг. 

28 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл:

Ардчиллын "алтан хараацай"-нуудын нэг, хотын дарга асан одоогоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл. АН-ын одоогоор хоёр талдаа байгаа ч Э.Бат-Үүлийн сонгуулийн ажилд хоёр талд хуваагдаад байсан АН хамтарч дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

  • Нийт орлого 1.2 сая 
  • 40 саяар үнэлэгдэх машин
  • 10 саяар үнэлэгдэх 5 адуу 
  • 1.4 саяын хадгаламжтай
  • 34 сая төгрөгийн авлагатай
  • 20 сая төгрөгийн зээлтэй 
  • 10 саяын өв залгамжлалтай.

18 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч М.Чингисхаан:

Тэрбээр Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшиж байна. Түүний мөрийн хөтөлбөр сонирхол татаж байгаа бөгөөд 2033 онд Алтан гадас нэртэй эко нийслэлтэй болно хэмээсэн байна.

  • Орлого -10 сая
  • 33 саяар үнэлэгдэх гэр - 10
  • 9 саяын honda insight
  • 33 сая төгрөгийн хурдан удмын адуу нэг
  • 700м2 20 саяын эзэмших газар
  • 99 саяын үнэт эдлэлтэй.

18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат:

Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад энэ удаагийн нөхөн сонгуульд аймагтаа нэр дэвшиж байна. 

  • Орлого- 22 сая 
  • Гэр бүлийн орлого - 40 сая
  • Үл хөдлөх хөрөнгө 266
  • Lexus 24 сая 
  • 80 саяар үнэлэгдэх адуу, үхэртэй
  • 15 сая төгрөгийн хадгаламжтай
  • 58 сая төгрөгийн авлагатай
  • 104 сая төгрөгийн зээлтэй
  • 3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй.

18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Б. Гарамгайбаатар:

Тэрбээр өмнө нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож байсан юм. 

  • Орлого-12 сая
  • Гэр бүлийн орлого-12 сая
  • Барилга, орон сууцгүй
  • 60 саяар үнэлэгдэх жийп 
  • 2.9 сая төгрөгийн хадгаламжтай 
  • 1 тэрбум төгрөгийн авлагатай. 

Нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр ирэх сарын 10-ны өдөр болно.

Хаха 9 3 Таалагдсан 3 Гунигтай 25 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2