М. Учрал


Б.Жагар: Зориг агсаны хэрэг илрэх гээд ирэхээр “Ардчилсан” нам жагсаал зохиож, шантааж хийж байна

hi

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцээд сөрөг хүчин төв талбай дээр  жагсаж, “Одоо боллоо” эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Жагсаалын үеэр ардчилсан намын дарга М.Тулгат: Ковид цар тахлын үеийн хууль гэдэг хуулиар халхавчлаад, төсвийн өнгийг хяналтгүйгээр үрэн таран хийдэг хууль гаргасан. Энэ хуулиа цуцал гэдэг шаардлагыг засгийн газарт тавьсан байгаа. Эрх баригчид дүлий дүмбэ болчихсон байна. Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй, өөрсдийхөөрөө шийдэж байна. Эрх баригчид өнөөдөр “биднийг хэн харж, нохойг хэн саахав”гэсэн янзтай л байна. Өнөө маргаашаа аргацаасан энэ шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаа хүн бүхэн өнөөдөр энэ талбай дээр ирж жагсахад нээлттэй гэдгийг хэлмээр байна” гэж мэдээллээ.

Уг жагсаалын үеэр мөн Хан-Уул дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр “ Ардчилсан намыхан, баатар нэртэй хүмүүс  Зориг агсаны хэрэг илрэх гээд ирэхээр шүүх дээр явж байгаа хэргүүдийг наймаалцах гэж энэ жагсаалаар шантаажлаж байна. Ардчилсан нам ямар их мөнгөтэй юм бэ. Энэ дөрөв, таван тэрбум төгрөгөө улсдаа өг. Өнөөдөр эмч, энэлгийн ажилчид нойр, хоолгүй явж байна. Банкны хүүг буулгахын төлөө тэмцэж байхад та нар хаана байсан юм бэ, нэгдсэн юм уу. Хэрэг нь болохоо байхаар л гарж ирэхээ больцгоо” хэмээн ярьлаа.

Хаха 0 3 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 14