Д.Жамъяндагва


Р.Ууганбаатар: Нөхөн сонгууль тэр чигээрээ луйвар болж дууслаа

hi

Өнөөдөр Шинэ намын удирдлагууд  нөхөн сонгуультай холбоотой өөрсдийн байр  сууриа илэрхийлж хэвлэлийн хурал зарлалаа.  

 Б. Мөнхжаргал: УИХ-ын нөхөн сонгууль маань шударга болж явагдсан уу гэдэг тал дээр байр сууриа илэрхийлж байна. Энэ удаагийн нөхөн сонгууль ирц хүрсэнгүй. Сонгуулиар хуувилдан, шантааж, наймаа тохироогоор нэр дэвшсэн эрх баригч намын нэр дэвшигчид ард түмэнд дүн тавилаа. Сүүлийн нэг сар зөвхөн Э.Батшугарыг гаргахын төлөө л ажиллаа. Сонгуулын хугацаанд мөнгө тараах, санал худалдаж авах гээд эрээ цээрээ алдсан. Сонгино хайрхан дүүргийн цагдаа дээр нийт 200 гаруй сонгуулийн хуулийг маш ноцтой зөрчсөн баримт нотолгоо илрүүлсэн боловч төрийн цагдаа нь зүгээр дүр исгэсэн болоод худлаа сонгуулийг дуусгаж, эрх баригч нэг намд нэг талд үйлчиллээ. Ард иргэдэд хоногын хоол, бэлэн мөнгө, гурил будаа, хүнсний талон, сайжруулсан түлшний хөнгөлөлтөөс хасагдах хэсгийн хорооны ахлагчийн дарамт, хороон даргын дарамт ядуугийнхаа зовлонд бас ялагдлаа. Шинэ нам энэ удаагийн сонгуульд гав ганцаараа зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөр, тогтолцооны шинэчлэл, хувьсгал, өөрчлөлтийг ярьж өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд ард түмний хүүхдүүд биш ноёны хүүхдүүд яллаа. Ард түмэн ирээдүйнхээ хойч үеийг Н.Энхбаярын хүүд худалдчихлаа.

 

Б.Гантулга: Энэ удаа бол сонгогчдын эрх чөлөөнд дэндүү халдаж байна. Тухайн сонгогч маань саналын хуудсаа тухайн ажиглагч юмуу, хэсгийн ахлагчдаа харуулах гээд ил бариад саналын хайрцаганд хийж байна. Тал талын камер бичлэгэнд тэр нь бас харагдаж байна. Энэ юуг хэлж байна вэ гэхлээр тухайн сонгогчийн эрх чөлөөнд халдаж байгаа хяналттай явагдаж байгаа систем байна. Хуучин бид нар бичгийн цаас буюу А5 цаасыг нугалаад хайрцаганд хийдэг байсан гэтэл одоо яааж байна хавтас байхгүй нөгөө бөглөсөн хэсгээ харуулаад саналын хайрцаганд хийж байна.Энэ бол сонгогчдын эрх ашигийг бүдүүгээр ноцтойгоор зөрчиж байна. Тэр саналын хуудас дугаарлагдахгүй кодлогдохгүй хар хайрцгийг хакердаж байна. Дараагийн сонгуулиар энгийн хайрцагаар гар тооллогоор явагдахыг хүсэж байна.

Шинэ намын дэд дарга Р.Ууганбаатар: “Ардчилсан сонгууль явуулж чадахгүй бол ардчилсан төр байх ямар ч хэрэг байхгүй. Бид нар ардчилсан төр засаглалтай гэж 30 жил хөөрцөглөж байгаа. Ардчилсан төр засаглал байхгүй. Монгол Улсын Үндсэн Хууль дээр ардчилсан сонгуулийн 5 зарчим байдаг. Үүнд

·         Сонгууль бүх нийтийн

·         чөлөөтэй

·          шууд

·         Тэгш явагдах

·         Нууц байх

Энэ нь хүний эрхийн том зарчим, ардчилсан төр байгуулагдсан суурь зарчим бүгд алдагдсан байна. бүх нийтийн ард нийтийн сонгууль. Ард түмэн бүх нийтээр оролцож төрөө байгуулах ёстой. Бүх нийтээр оролцохгүй байна. 37 хувь оролцож байна. Ард Түмэн төрөө байгуулах ёстой байтал Энхбаяр Хүрэлсүх хоёр бүтэн жилийн өмнө Батшугарыг гишүүн болгоно гээд тохироод ялуулж байгаа бол энэ ард түмний сонгууль биш, бүх нийтийн сонгууль болоогүй. Чөлөөтэй сонгууль болоогүй. 73 хувь нь чөлөөт сонгууль өгөхгүй байх эрхээ эдэлсэн харин үлдсэн 37 хувь нь албан шаардлагаар юмуу барьцаалагдсан худалдагдсан ийм байдлаар тэгш бус сонгууль боллоо” хэмээн ярьлаа.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3