Д.Жамъяндагва


Эрхүүг зорьсон дарга нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилуулж чадсангүй

hi

 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хуралдаанаар шинэ даргыг томилуулахаар өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Эрхүү хотыг зорьсон албан тушаалтнууд зорилгоо биелүүлж чадалгүй өнөөдөр /2021.10.13/ буцаж иржээ.

Цар тахалын нөлөөгөөр ОХУ-ын Эрхүү хотын чиглэлд шууд нислэг үйлдэгдэхгүй байгаа учир онгоц хүртэл хөлсөлж очсон ч хурлаар яригдах төмөр замын шинэ төслүүдээс гадна гол асуудал болох замын даргын томилгоог хийлгэж чадсангүй тул оросын талаас даргыг томилох магадлал тун өндөр байна.

Хурлаар Монголын талаас  “Улаанбаатар төмөр зам”  ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилуулах гэж гуйгаад барсангүй. Санал болгосон хүнийг нь зөвшөөрсөнгүй гэж уурласан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хурлын протокол дээрээ ч гарын үсэг зураагүй ажээ.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хувьд хоёр дахь өдөр болох хуралдаанд өмнөх долоо хоногийн тав дахь өдөр нь очиж Эрхүүгийн ойролцоо байх “Листвянка” гэх Дорнод Сибирийн төмөр замын амралтын газар улсын мөнгөөр дөрвөн өдөр найрласан гэх мэдээлэл бий.

Ц.Хүрэлбаатарын хувьд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай нэг ангид суралцаж байсан Сэлэнгэ аймгаас гарвалтай нэгэн.

Ерөнхий хорооны хуралдаанд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, тус газрын Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан мэргэжилтэн Б.Идэр, “Улаанбаатар төмөр зам”  ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных, Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн, Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд, Гадаад харилцааны албаны дарга Д.Нарантуяа, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт  Н.Буяндэлгэр гэсэн бүрэлдэхүүнтэй албан тушаалтнууд Эрхүү хотыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өмнөх мэдээллийг: https://tug.mn/p/23/show/41133?fbclid=IwAR2KJo89NAFv06eBNgHxIsTjWD2XY8kBUCBYKcvJOBjuSBNP2Z4TtB9kF9E

 

 

Хаха 1 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2