М. Учрал


У.Хүрэлсүх: Эрдэм чадвартай хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагч, хүүхдүүдэд шагнал гардууллаа. 

Тэрбээр, "Монгол улсаа төлөөлөн олон улсын олимпиадад түүхэн амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуус удирдан бэлтгэсэн багш, эцэг эхчүүд та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Монгол хүний оюун ухааны үнэлжийг дээшлүүлж, олон улсад шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулан гэж энэ зарлиг гараад хэрэгжиж байна. Зарлигт олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох, хүүхэд бүр олимпиадын бэлтгэл сорилт оролцох боломжийг бүрдүүлэх, цахим дэд бүтцийг үүсгэх, бэлтгэн оролцуулж байгаа багш нар болон олимпиад зохион байгуулах хороог санхүүжилт зохион байгуулалтаар тогтвортой хангах талаар тусгасан.

Мөн та бүхэн дэлхийн 100 их, дээд сургуульд суралцах урилга авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна. Та бүхнийг дүү нараа ч амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Эрдэм чадвартай хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай!" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0