Д.Жамъяндагва


Д.Ганбат: АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн

hi

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат: Бүлгийн хурлаар УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол болон цаг үеийн бусад асуудлын талаар хэлэлцлээ.

 

УБТЗ Япон улсын Засгийн газраас “Мон П1”, “Мон П2” нэртэй нэн хөнгөлөлттэй зээлийг авч ашигласан. Энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр бус компани ашигтай ажиллаж байж төлөх ёстой гэж үзэж байгаа.

Үүнээс гадна төмөр замд хариуцлагагүй байдал газар авч байна. Жишээ нь, УБТЗ-ын даргыг өнөөдрийг хүртэл томилоогүй байна.

Мөн 2022 оны төсөв маш хариуцлагагүй байгаа учир буцааж тат гэдэг шаардлагыг манай бүлгийн зүгээс тавьж байсан. Үр ашиггүй хөшөө, музей, соёлын төвийг маш олноор барьж байна. Энэ хариуцлагагүй байдлаа зогсоогооч гэж бид удаа дараа хэлж байсан.

- Ирэх оны төсөв батлах үеэр АН-ын бүлэг яагаад хариуцлагагүй хандсан юм бэ. Жишээ нь, 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” хөшөө барихаар болсон байна. Үүнд яагаад хяналт тавьсангүй вэ?

- Хэвлэл мэдээллийнхэн энэ дээр анхааралтай ажиллах ёстой байсан. АН-ын бүлэг энэ төсвийг дэмжээгүй. “Богд Зонхова” хөшөөг хүмүүс их анхаарч байна. Өмнө нь таван тэрбум төгрөг тавигдаад явчихсан юм билээ. 2022 оны төсөвт 30 тэрбум төгрөг тавигдсан. Энэ дээр АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй, улаан булангуудын төсвийг царцаа гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Гэвч МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2