Д.Жамъяндагва


Д.Амарбаясгалан: Шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд МАН тууштай ажиллах болно

hi

Монгол Ардын намаас өнөөдөр /2021.11.25/ намын 30 дугаар их хурлын талаар мэдээлэл хийж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслаж зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг МАН зорьж байна. Арванхоёрдугаар сарын 6-7-нд болох МАН-ын 30 дугаар Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна.

Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна.Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид цаашид тууштай ажиллах болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0