Д.Жамъяндагва


Б.Энх-Амгалан: 24 орны 177 хөлөг онгоц Монгол Улсын далбаан дор үйл ажиллагаа явуулж байна

hi

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар “Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

 

Тэрбээр "Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтэст харьяалагддаг. Энэ байгууллага төрөөс цалинждаггүй. Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд 1.2-1.5 сая ам.доллар олдог. Түүгээрээ цалинждаг байгууллага.

Дээрээс нь энэ орлогоос Сингапурт байсан төлөөлөгчийн газрын санхүүжүүлдэг байсан. Мөн тодорхой хэсэг нь Монгол Улсын төсөвт төвлөрдөг.

Олон улсын нэгдэг орсон конвенцууд болон аудитын дүгнэлтээр Засгийн газар далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэж байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага үүссэн.

2003 оноос хойш нийт 4,000 гаруй онгоц манай далбааг мандуулсан.  Үүнээс яг одоогоор манай бүртгэлд 24 орны 177 онгоц Монгол Улсын далбааны дор үйл ажиллагаа явуулж байна"

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0