Д.Жамъяндагва


Д.Ганбат: Намаас хөөгдсөн Н.Ганибалд би бүлгийн даргын суудлаа өгөхгүй

hi

Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргаар Н.Ганибалыг томилох хүсэлтийг гаргасан талаар ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатаас тодруулахад: 

Тэрбээр "Би гурван сарын хугацаанд ганцаараа хуралдаад байсан юм байхгүй. Бүлэг бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Бүлгийн хуралдаа гишүүд нь ирж суух үүрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм энэ сарын нэгнээс үйлчлээд эхэлсэн. Хэрвээ хуралдаа суухгүй байвал тэр хүмүүс эргүүлэн татагдах хэмжээнд ч очиж болно. Ажил нь л энэ ажлаа л хийх ёстой. Энд тэнд очоод хэн нэгэн хүнийг ерөнхийлөгчид сонгуульд дэвшүүлэх ёстой гээд ингээд яваад байж болохгүй. Хүнийг гүтгэж болохгүй. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. УИХ-д арчдчилсан намын бүлэг ажиллаж байгаа болохоос биш хэн нэгэн ерөнхийлөгч байсан хүний бүлэг эсвэл Н.Алтанхуягийн бүлэг ажиллах ёсгүй. Хэн нэгний атганд орчихсон нөхдүүдийн хэлсэн ярьсанаар болохгүй. Их хурлын дарга ардчилсан намаас хасагдсан Н.Ганибал, Ц.Туваан нарын гурван гишүүнийг их хурал дээр танилцуулах ёстой" хэмээн мэдэгдлээ. 

Хаха 2 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2