
Цахим хөгжлийн яамны ТНБД-аар томилогдоод байгаа Б.Болор-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорын байгуулагад шилжүүлжээ.
Тодруулбал Б.Болор-Эрдэнэ нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа “Digital Nation-2021” арга хэмжээг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-19 /2021.09.17-19/ ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж олон хүн бөөгнөрүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан юм.
Энэхүү үйлдлийг эсэргүүцэж иргэн Э.Одбаяр “Цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19-ын халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” гэх асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан. Гомдлын дагуу тус газраас, “Тус асуудал нь зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн явуулж байна” гэжээ.