Ч.Өнөрбаяр: Б.Баасанцогт шоронд суулгах схемийг зурсан байсан

hi

Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.06/  мэдээлэл хийлээ. 

Ч.ӨНӨРБАЯР: Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр  "Зохион байгуулалттай бүлэг хүмүүс  хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй АН-ын нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан" талаар мэдээлэл хийсэн. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ хариуцлаггүй мэдэгдэл хийхгүй нь мэдээж. Тиймээс дээрх асуудал дээр АН байр сууриа илэрхийлэх ёстой.

ТЕГ-т баривчилагдсан өмгөөлөгч асан  Б.Баасанцогт өмнө нь Монгол Улсын үе, үеийн лидер болсон улстөрчдийг  шоронд суулгах схемийг зурсан байсан.  Б.Баасанцогт нь С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд  нарын шүүх хурал болон ялын тогтоолтой холбоотой схемийг  боловсруулсан. Тэрхүү схемд Э.Бат-Үүл баатрын шүүхийн процесс ч мөн  бий.

Үүнээс харахад гадны гар хөл болсон хүмүүс  энэ ажиллагаанд оролцсон гэж хардаж байна.  Монгол төрийг хүчгүй болгож,  Монголчуудыг  өөр хооронд нь алалцуулах гэсэн гадны бодлого явж байна. Өнөөдөр эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болгож харагдуулах төлөвлөгөөг  Монголд гаднаас  хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  МАН, АН  засаг барихдаа  хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Харин модон сэлмээр зодолддог байсан.  АН-ын үзэл санааны хоригдлуудын цуваа ч  үүнтэй холбоотой. Дээрх хүмүүсийг хориод дийлэхгүй болохоор хөнөөчхөөд  эрх баригч нам хөнөөчихлөө гэдэг технологи хэрэгжүүлэх  гэж байсан биз. Энэ бол Монголын технологи биш. Ингээд энэ орон зай дээр хэн нэгэн дарангуйлагч төрнө.  Ийм зарчим байж таарахгүй. Монгол төрийн аюулгүй байдал юу, юунаас илүү эрхэм байх ёстой. Монголчууд хоорондоо талцаад гадны тоглоомын улс болж болохгүй.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2