М. Учрал


Э.Бат-Үүл: 32 жилийн турш төрд, шоронд, гудамжинд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн

hi

Өнөөдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 32 жилийн ой тохиож байна. Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллээ хийлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Украин руу хийж буй дайн бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан АН-д хандаж ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл үүнийг нотолно. Манай намыг хоёр дахь Украин шиг үзэж буй бүдүүлэг явдал гарсан.

Бидний өмнө томоохон сорилт байна. Зөвлөлтийн үеийн колоничлолын сэтгэлгээнээс салаагүй олон хүн байгаа юм. Украин гэдэг жижиг орон руу их гүрэн түрэмгийлж байгааг хараад манай улсад ийм зүйл болбол яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 32 жилийн турш төрд, шоронд, гудамжинд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн.

Үйл хэргийнхээ төлөө бид газрын доороос ч тэмцэж босдог нам шүү гэдгийг хэлмээр байна" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0