Ч.Отгочулуу: Төсвийн тодотгол шударга болж чадсангүй

hi

УИХ-аас баталсан Төсвийн тодотгол, Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу: “Төсвийн тодотголд онцын шаардлагагүй Шигихутуг, Нууц товчоо, Их засаг, Их хуралдай гээд олон тэрбумын төсөв, мөн дээрээс нь хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна. Гэтэл Дарханы замыг засаж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Энэ бол стратегийн ач холбогдолтой зам. Энэ замын эвдрэлээс болж хүнс барааны үнэ өсөж байна.

Энд тэнд эмнэлэг сургууль барьж байгаа нь зөв. Гэхдээ зөвхөн цөөн хэдэн дарга нарын тойргийн сургуулиудад төсвийн 70-80 хувийг тавьжээ. Ингэж ард иргэдээ алагчилж болохгүй. Хүүхдүүд аль тойрогт төрснөөсөө болоод сургууль, цэцэрлэггүй байх нөхцөл үүсэж байна.

Төсвийн тодотгол шударга болж чадсангүй” гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2