Д.Жамъяндагва


Т.Доржханд: Гишүүдийн тоо цөөн байх нь сайн гэсэн үзүүлэлт биш

hi

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Т.Доржханд: Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрлөө. Гучин жилийн дотор хөгжсөн маш олон улс байдаг Солонгос, Израйль гэх мэт бид яагаад хүссэн түвшиндээ хүртэл өөрчлөгдөж чадаагүй вэ гэхээр тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна. Төрийн оролцоо эдийн засагт маш өндөр байна. Бараг 80 хувьд нь төр шууд оролцож байна. Гэтэл олон улсын жишиг 20 хувь байдаг. Дахиад 20 хувь нэмэхэд л бид дараагийн хойд солонгос боллоо. Гадны хөрөнгө байхгүй болчихсон, дотоодын хөрөнгө оруулалт нь ширгэсэн байна. Эдийн засаг буцаад ширгэх гээд байна. Үр дүнд нь залуус бүгд гадагшаа явах хүсэлтэй болж байна.

МАН-ын нэрийн өмнөөс намайг энэ ажлыг эхлүүлээд ард түмнээс дэмжлэг аваад жагсаал цуглаан хийгээд яваад байна гэж ярьж байна. МАН энэ өөрчлөлтийг хийх байсан бол хийх хугацаа болсон. Хийхгүй байгаа учраас би гарч жагслаа. Иргэд маань харин маш сайн дэмжиж байна. Миний хувьд  нэгдүгээрт гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй тодруулбал судлаачдын үзэж буйгаар 150 гэсэн тоо гарч ирж байгаа. Энэ нь куб язгуурын аргаар нэг хүнд 30 мянган хүн ноогдоно л гэсэн үг. Тоо өслөө гээд зардал өсөх зүйл байхгүй. Харин  нөлөөнд орох нь багасна гэж харж байгаа. Парламент жижигдээд байгаа учраас хулгай өсөөд байна. Эсэргүүцэж байгаа хүмүүст би ганцхан жишээ хэлье. Дарга нарын жишээ авч яриад байдаг Норвегийн хүн ам таван сая гишүүдийн тоо нь 1699 байна. Норвеги улс шинээр төрж буй хүүхэд бүртээ нэг сая долларын хадгаламжтай гэтэл эсэргээрээ манай улс шинээр төрж буй хүүхэд бүр нь 20-30 сая төгрөгийн өртэй төрж байна. Гишүүдийн тоо цөөхөн байснаараа сайн гэсэн үзүүлэлт биш байна. парламент давжаа байснаараа хулгай нь ихсээд өнөөдрийн нийгэм бий болоод байна. Ганцхан гишүүдийн тоог нэмэх биш хэд хэдэн өөрчлөлтийг үндсэн хуульд оруулах шаардлага байна. Жишээ нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, хот төлөвлөлтийг дахин төлөвлөх зэрэг эдгээр өөрчлөлтүүдийг энэ хаврын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1