С.Эрдэнэ: Х.Баттулгад ямар ч тамга байхгүй

hi

Өнөөдөр /2022.09.15/ Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбоог С.Эрдэнэ 200 саяар худалдаалах талаар болон Ардчилсан намын тамга хувилагдсан гэх мэдээлэл хийсэн. АН-ын залуучуудын холбооны залуус үргэлжүүлэн "Шонхор тауэр"-т очиж УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн юм. 

Шаардлагын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: 

Миний өнөөдөр энд зогсож байгаа шалтгаан бол Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол төлөө л зогсож байгаа. Хэн нэгэн Оросын тагнуул гар хөл тавиул нөхдөөр Монголыг самруулахгүйн төлөө,  Ардчилсан намыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсож байгаа юм шүү. Намын тамга Х.Баттулгад байгаа гэж байна. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй. Үнэндээ өнөөдөр шулуухан хэлэхэд УДШ дээр асуудал байгаа.

Ардчилсан намд нэг л тамга байдаг.

Тэр тамгыг үндэслээд Ардчилсан намын дэргэдэх байгууллагууд болон 330 сум 200 гаруй хороодод тэмдэг хийдэг. Тэр бол тамга биш тэмдэг.

Тэр тэмдгийг үндэслээд гарсан тэмдэг өөрөө хүчин төгөлдөр байдаг.

Тамга нь хүчин төгөлдөр болох юм бол дагаад тэмдгүүд нь хүчин төгөлдөр бус болдог. Ийм л бүртгэлийн хуультай. Би тамгатай холбоотой асуудал яригдаж байгаа учраас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тушаал, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хоёрыг барьж гарч ирлээ. Энд нийслэлийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр

Ц.Туваан тэргүүтэй нөхдүүдийн гаргасан надад байгаа тамгыг хүчингүй болгуулах өөрсдөө байгаа тамгыг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд шийдвэр гаргасан.

Тэгээд давж заалдсан. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүх үүнийг авч үзээд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хуульд нийцэж байна. Ийм учраас гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгосугай. Энэ шийдвэр бол эцсийн шийдвэр гэж хоёрдугаар сарын 16-нд  гарсан. Ц.Туваанд тамга хүлээлгэж өгөөгүй.

Ц.Тувааныг наймдугаар сард болсон намын их хурлаар хэн олонхын санал авсан тэр хүнд дамжуулж өгөөрэй гэж тухайн үед үүрэг өгсөн болохоос Ц. Туваанд тамга өгөөгүй.

УБЕГ-аас Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгож надад шинээр тамга тэмдгийг олгосон. Нийслэлийн давж заалдах шатны шүүх С.Эрдэнэ дээр байгаа тамга бол маргаангүй хууль ёсны тамга гэдэг эцсийн шийдвэр гаргасан гэлээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3