Х.Амгалан


Г.Занданшатар: Дотооддоо тариалсан хүнсийг худалдан авахыг уриаллаа

hi

 Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр (2022.09.19) Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолд 5 томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломжтой гэлээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахын зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг нийт иргэддээ уриаллаа.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн арга хэмжээний үеэр,  Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 32,3 хувийг үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг татах, тогтолцооны хувьд эрс шинэчлэл хийх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхлээд буйг дурдаад, ард түмнээ эрүүл чанартай, тогтвортой үнэтэй хүнсээр хангах нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гол зорилго гэлээ. Тэрбээр, монгол газрын эрүүл хөрсөнд ургасан шимт хүнсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд салбарын сайдын хувьд бодлогоо тодорхойлж ажиллах болно хэмээсэн.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланчид оролцож байгаа бөгөөд 2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2