Х.Амгалан


Ж.Сүхбаатар: Би бүтэлгүй хүмүүстэй хамтарч ажилладаггүй

hi

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн авто замын түгжрэлтэй холбоотойгоор ажил, үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн шүүмжлэлд ихээр өртдөг Нийслэлийн нийтийн тээвэр, Авто замын газар, Газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох 14 байгууллагын удирдлагуудтай уулзаж, ажлын талаар нь сонслоо.

Тэрээр өөрийн баримтлах бодлого, чиглэл, зарчмыг танилцуулж, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ажил хариуцаж буй албан тушаалтнуудаас шуурхай гүйцэтгэл, хариуцлагатай ажиллах, иргэд олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахыг шаардаж ажиллахаа илэрхийлэв. Мөн төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах Үндэсний хорооны үйл ажиллагаанд бэлтгэл хангах болон Засгийн газар, Үндэсний хорооны гаргасан бодлого, үүргийг хангалтгүй биелүүлбэл албан тушаалтныг тухай бүрд нь ажлаас чөлөөлүүлэх талаар томилсон эрх бүхий албан тушаалтанд санал тавих хүртэл арга хэмжээ авахаа санууллаа.

Энэ үеэр тэр би “бүтэлгүйчүүд”-тэй хамтран ажилладаггүй гэдгээ ч хэлээд амжжээ.

Аравдугаар сараас нийтийн тээврийн богино эргэлтүүдийг нэвтрүүлэхэд иргэд, олон нийтийг оролцоог хангах, сонсох ажиллагааг олон нийтийн дунд өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаярт үүрэг болгон энэ ажлынхаа талаар Үндэсний хороонд танилцуулахыг даалгав.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6