Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намаас 4/11 ээлжит мэдээллийн цагаараа дараах мэдээллийг өглөө.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Үнийн өсөлт, долларын өсөлт гэнэт бий болоогүй. Энэ нь засгийн газрын хоёр жилийн оновчгүй бодлогын үр дүн. Оновчгүй бодлого гэдэг нь хэвлэл PR-ийн бодлого байсан. Засгийн газар PR-д мөнгө зарсанаас өөр юм хийгээгүй. Эдийн засгийг хэвлэл, PR-аар бөмбөгдөж босгож ирдэггүй. Хөрөнгө оруулалтын ухаалаг, оновчтой бодлогоор л улсын эдийн засаг босох ёстой.