Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харна
hi

Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Удахгүй намрын чуулганыг нээнэ. Чуулганаар төсөв хэлэлцэнэ, хуулиа батална. Ингэхдээ цар тахлыг даван туулах замаар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харна. Хүүхдийн тоо өсч байгаа. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг хүүхдэд олгож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх иргэд болон бизнес эрхлэгчид, судлаачдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болж байна" гэв.