
Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас саатуулаад байсан билээ. АТГ-аас түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Тэрбээр шалгагдаад гарсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
ЗТХ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ: "Намайг 70 тэрбумын хөрөнгөтэй, мөнгөтэй гэж сэвжээ. Мөнгө хүссэн нэгэнд Ерөөл ч юм шиг мөрдөгдөж шалгуулж байгаа надад хараалч юм шиг. Нуугаад байх хөрөнгө бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө хууль журмынх нь дагуу ХОМ-д тусгасаар ирсэн. 90-ээд оны ганзагын наймаанаас эхлээд олон төрлийн арилжаа наймаа хийсэн маань бас үнэн.
70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга. Үнэн үнэнээрээ гарна биздээ…" гэжээ.