Х.Амгалан


Монгол улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгоно

hi

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа байгууллага үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой. Ирэх долоо хоногт ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад хамгийн их визийн хөнгөлөлттэй улсуудын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Аялал жуулчлалыг дэмжих хамгийн гол тулгуур бол аймаг сумын маршрут, байгалийн үзэсгэлэнт газрын отгуудын төлөвлөлт зэргийн эрх мэдлийг орон нутагт өгнө. Монгол улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголтыг олгоно. Мөн агнуурын зах зээлийг нээлттэй болгоё. Жишээ нь янгир, аргаль, цаашлаад шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо хаалттай ямар байгууллагад олгож байгаа нь хаалттай явж ирсэн. Тийм учраас аялал жуулчлалын хуулийг дагуулаад агнуурын тухай хуулийн хөндье. Эцэст нь хэлэхэд аялал жуулчлалын хуулиар дамжуулаад энэ салбарт байгаа саад тотгорыг байхгүй болгоё хувийн хэвшлээ дэмжье гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2