М. Учрал


Х.Булгантуяа: БНХАУ руу Монгол иргэд ороод гарахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна

hi

УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар /2023.01.10/ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улсад 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг. Сангийн яаманд олон улсын зөвлөх ирээд хөрөнгийн үнэлгээ хийдэг хүмүүсийн үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгцээ шаардлага байна гэсэн. 

Төрөөс олон зөвшөөрөл олгодог байдлыг болиулах, мэргэжлийн холбоод мэргэжлийн болон ёс зүйн асуудал дээр хяналт тавьдаг тогтолцоог бий болгох талаар ярилцсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд мэргэжлийн холбоод өөрсдөө үүрэг хариуцлагаа сайн хүлээдэг болгож өгсөн. 

Хуучин бол захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал байдаг байсан. Шинэ хуульд хуулийн этгээд, хувь хүн, захиалагч, төрийн холбогдох байгууллага гээд оролцогч талыг олноор оруулж өгөөд байна. Шүүхээс шаардсанаар хөрөнгийн үнэлгээ хийх шаардлага гардаг. Төрийн өмчит компаниудын хувьд ч гэсэн хөрөнгийн үнэлгээний тухай зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол шаардлагатай тохиолдолд багаар үнэлж байгаад хувьчилдаг. Эсвэл өндрөөр үнэлэх боломжгүй хөрөнгийг өндрөөр үнэлж байгаад тайлан дээрээ бүртгэдэг асуудал бий. 

Хөрөнгийн үнэлгээчин гэдэг эрхийг хувь хүнд олгох юм. Энэ чиглэлийн сургалтыг явуулдаг. Их, дээд сургуульд тус чиглэлээр мэргэжлийн диплом олгодог. Цаашид уул уурхай, оюуны өмчийн, хохирлын чиглэлийн хөрөнгийн үнэлгээчин гэсэн чиглэлээр илүү мэргэшүүлэх шаардлагатай.

Дор хаяж хоёр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулдаг байж хуулийн этгээд болох ёстой. Хуулийн этгээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хийх юм. Мэргэжлийн даатгалд хамрагдах боломжтой. Сангийн яам мэргэжлийн нэгдсэн арга зүйгээр хангана. 

Хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалыг хуульд оруулж өгсөн. Нэгдсэн аргачлалаар бүх банкууд хөрөнгийн үнэлгээ хийгээд эхэлбэл хийдүүлдэг, бага үнэлдэг асуудал багасна" гэв. 

Харин тухай ажлын цалингийн тухайд "Үнэлгээний ажлын хөлс үнэлгээний нийт дүнгээс хамаарах ёсгүй. Хоёр талаас гэрээгээ үйлдээд ажиллах ёстой. Хөрөнгийг өндрөөр үнэлбэл, ажлын хөлсийг нь ахиу өгнө гэсэн байдлаар явж болохгүй. Хотын төвийн объектуудын татвар дээр байгаа үнэлгээг нь аваад харвал өөр өөр үнэлгээтэй байгаа. Тухайн хөрөнгийг өмнө нь хэдээр үнэлснийг нь хооронд нь харьцуулах боломж бүрдэж байна" гэлээ. 

Мөн "БНХАУ-д 0 арга хэмжээ нь бүр зогсоогүй байна. Хэд хэдэн хүндрэл байна. Тодруулбал, БНХАУ-аас ковидын халдвар, дэглэм гайгүй болсон гэж үзэж байгаа учир PCR шинжилгээ авах газар маш ховор байна. Жишээ нь, Эрээнд ганцхан цэгтэй. Тэр нь богино цагаар ажилладаг. Тэгэхээр Монгол иргэд нэг гарчихаад буцаж ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна лээ.

Шинжилгээний хариу гартал бас хагас өдөр ч юм уу зарцуулагдаж байна. Хятадын тал тун удахгүй шаардлагуудаа бууруулна гэж бодож байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх