М. Учрал


Х.Нямбаатар: Дарханы арьс ширний цогцолбор дээр би ч ойлгохгүй асуудал үүсээд байна

hi

Засгийн ээлжит хуралдаан хуралдаж дууслаа. Дарханы арьс шир боловсруулах цогцолборын асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тэрбээр, "Манай улс цаашаа хөгжье гэвэл хууль засагладаг байх ёстой. Энэ чиглэл рүү явахгүй болохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эрсдэлтэй байдалд ордог асуудал байна. Дарханы арьс ширний цогцолбор дээр би ч ойлгохгүй нөхцөл байдал үүсээд байна. Би Засгийн газрын хуралдаан бүр дээр суудаг хүний хувьд тодорхой ойлголттой байх ёстой. Гарч ирсэн салбарын сайд бүр өөр өөр концевц барьж авсан зүйл бий.

Өмнөх Ерөнхийлөгч хувийн ААН-ээр хийлгэхээр төлөөллүүд хүртэл томилоод ажиллаж байсан. Дараа нь Засгийн газар дээр "Энэ төслийг энэ ААН хийж чадахгүй, бид өөрсдөө хийх ёстой тэгж байж 300 мянган малчны арьс шир, түүхий эд үнэ цэнд орно" гэдэг ийм зүйл яригдаад явсан. Үүнээс цааш санхүүжилт, зээлийн асуудал гацсан.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгдүгээрт, гарсан шийдвэр нь яг хэрэгждэг баймаар байгаа юм. Хоёрдугаарт, төр хувийн хэвшлийн түншлэлээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх ёстой.

Сүүлийн үед Хөгжлийн банкны сонсголыг харахаар авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулчхаад төрд ялархаад байна. Өөрийнхөө эхнэр, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүдэд зориулалтын бусаар зарцуулсан хэрнээ төр дэмжээгүй гээд ялархдаг зүйл гарчихлаа. Аль аль нь хэлсэндээ байдаг. Төр гаргасан шийдвэртээ хатуу зогсдог байх ёстой. Өнөөдрийн энэ нөхцөл байдал үүнтэй холбоотой.

Төр аж ахуйн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа руу орохгүй байя аа л гэж яриад байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх