Д.Жамъяндагва


Н.Учрал сайдын санаачилсан хуулийг ГУРАВ хоног хэлэлцэн баталлаа

hi

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл" батлагдлаа. 

Цахим хөгжил, Харилцаа, Холбооны сайд Н.Учралын өргөн барьсан уг хуулийн төсөл цахим орчинд ихээр шүүмжлүүлсэн ч эрх баригчид гурав хоногийн дотор хэлэлцээд баталлаа. 

Хуулийг эцэслэн батлах санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 40 нь дэмжиж 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болж байна.

Хуулийг батлахын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар:

-ХЭҮК хүний эрхийн зөрчил байхгүйд онцгой анхаарч хуулийн зөрчил гарвал оруулж ирж хэлэлцэнэ. Хуулийн хэрэгжилт хангах болон хяналтын зөвлөл сонгон шалгаруулах ажлын хэсгээ байгуулж ажиллана. Зөрчил гарвал хуулийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын үүрэг. иргэдийн ярьж байгаа шиг хүний эрхийн болоод үзэл бодлоо илэрхийлэхэд зөрчил гарах юм бол хамтарсан ажлын хэсэг хянан үзээд гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Энэ хууль 2017 онд боловсруулагдсан. 10 гаруй хууль тогтоомж байсан. Тухайн үеийн Хууль зүйн яам боловсруулж байсан. С.Одонтуяа гишүүн хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах, миний хувьд Хүүхдийн хүмүүжил, тэдгээрийн сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хууль гээд олон хууль байсан. Судалгааны хувьд маш хангалттай бүрдсэн. Олон жил хүлээгдсэн хуулийн төслийг холбогдох саналуудыг аваад оруулж ирсэн.

Цахимаар залилах хэрэг нэг жилд 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самуун сурталчлах хэрэг 2.8 дахин өссөн. Эрүүгийн хуулийн 34 гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа. Өдөр ирэх тусам энэ тоо нэмэгдэж байна. Энэ хуулийг даруй батлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаас нь контентод холбогдох үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай харилцах сувгаа тодорхой болгох хэрэгтэй.

Эцсийн хэлэлцүүлэгт УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 6.3 заалтыг хассан, мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэлд “олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд” гэдэг заалтыг мөн хассан. Мөн гүтгэх, доромжлох заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим дотроо хүнийг “заналхийлэх” агуулгаар явж болох учраас заавал энэ заалт байх шаардлагагүй гэдэг утгаар гүтгэх доромжлох гэдгийг хуульчилж өгөөгүй. Тэгэхээр зөрчилтэй контентод 11 заалт хамаарагдаж байгаа учраас энд ямар ч асуудал бэрхшээл үүсэхгүй.

Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш, төрийн үүргийг 80 хувь хуульчилсан. Мөн хохирогчдыг хамгаалах хууль болсон.

Би хувьдаа троллчид буюу уул ус хадны зурагтай байгаа хүн биш хүн сэгүүдийг шүүмжлээд байгаа шүү. Троллчид битгий энэ асуудалд оролцоод бай. Ард түмэн харж байна. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0