М. Учрал


Иргэн Д.Мөнх-Эрдэнийг дахин нэг сараар цагдан хорилоо

hi

Хөх хотын дахь консул асан Д.Мөнх-Эрдэнийг “Удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан” зэрэг үндэслэлээр 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэ цагдан хорих таслан сэргийлэх шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг асуудлыг шүүхээр хэлэлцэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх