Д.Жамъяндагва


Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал: Хориг тавих эсэх нь ерөнхийлөгчийн мэдлийн асуудал

hi

Цахим хөгжил, Харилцаа, Холбооны сайд Н.Учралын өргөн барьсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл"-ийг гурав хоногт баталсан нь сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 

Тэгвэл тус хуульд хориг тавьж өгөхийг хүссэн олон иргэн ерөнхийлөгчид хүсэлт гаргажээ. Уг хуульд ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих эсэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор А.Бямбажаргалаас тодрууллаа. 

Тэрбээр "УИХ хууль батлаад шууд ерөнхийлөгчид ирэхгүй шүү дээ. УИХ-ын дэгийн хуулийн дагуу ёсчлох ёстой би бол ойлгохдоо ёсчлох процесс хийгдээгүй байгаа гэж ойлгож байгаа. Би энэ талаар хэлж мэдэхгүй Ерөнхийлөгчийн л бүрэн эрхийн асуудал. Хуулийн сургууль намайг  үзэж харсан юмныхаа тухай л ярьж сургасан. Үзэж хараагүй зүйлийнхээ тухай хэлэх боломжгүй байна" гэлээ. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0