М. Учрал


Д.Сарангэрэл: Нэг иргэнд 8.5 сая төгрөгийн эмчилгээ хийсэн гэх асуудал миний үед байгаагүй

hi

Коронавирусийн тархалтын үед төсөв хэрхэн зарцуулагдсан талаар тухайн үед ажиллаж байсан сайд, дарга нар тайлбар тавьлаа. 

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл: "Иргэдийн дунд ковидын үед Эрүүл мэндийн салбарт зарцуулсан 10 их наяд төгрөг хаана байна вэ гэдэг асуулт байна. Мөн ковидын үед 20 мянган төгрөгөөр маск авч мөнгө угаасан гэдэг зүйлийг хэвлэлийнхэн яриад байна. Би 2020 оны нэгдүгээр сараас 2020 оны 07-р сарын 09-н хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Энэ зургаан сарын хугацаанд Монголд ковидын цар тахал битгий хэл, дотооддоо коронавирусын нэг ч халдварын тохиолдол гараагүй. Тийм учраас ковидын төсвийн тухай асуудал байгаагүй!

Гэхдээ бид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк зэрэг нийтдээ 8.6 тэрбум төгрөгөөр 21 аймаг, 9 дүүргээ эм тариа болон эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж ажиллаж байсан. С.Амарсайхан сайд тухайн үед Нийслэлийн онцгой комиссын дарга, хотын даргаар ажиллаж байсан. Улсын онцгой комисс дээрээс бүх шийдвэр гарч байсан учраас 20 мянган төгрөгний нэг ч маск авч байсан тохиолдол байхгүй!

Нэг иргэнд 8.5 сая төгрөгийн эмчилгээ хийсэн гэгдсэн асуудал миний үед байгаагүй. Миний үед 291 зөөвөрлөгдсөн тохиолдол л байсан. ХӨСҮТ өөрсдийн хүрээнд эдгээр иргэдийн эмчилсэн. Энэ тоо 2020 оны 11-р сарын 11-нд Монгол Улсад анхны тохиолдол гарахад энэ тоо гарсан байх гэж бодож байна" гэв. 

Шадар сайд С.Амарсайхан: "Маск 20 мянган төгрөгөөр авч байсан түүх бидний үед байгаагүй. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны хувьд тийм өртгөөр маск авах тийм боломж ч байгаагүй гэж үзэж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх